hi all

Posted on 6:05 PM | By CITRUS | In

За ингээд нэг блог нээж үздэгийн байжэээ. Блоггүй хүн байдымуууу ер нь ?? Би л хамгийн сүүлд ниргэсэн хойно нь хашгирч байх шиг байна.АААААААААААААА!!!!За яаахавдэээ тээ.. За ингээд шууд ажилдаа оръё

За алий энэ зогсож байгаа охин ханцуйгаа шамлааад энэ алчуурыг мушгиаад шал арч, тэр хүү наашаа ирээд энэ хайрцагтай пивийг хөргөрчинд хийгээдэх. Дундаас нь авна гэж ярикуу шүү. I'll keep my eyes on you (хуруугаа нүдэндээ чиглүүлээд тэрэнрүү заав).. Миний блог нээснийг тэмдэглээд хэдүүлээ 21 цаг болохоос өмнө хөөрхөөн тойрч суужаагаад пиво уусан шигээээ шоудчий. Тойрно мойрно гээдайсан чинь хэн ч байхгүй , ганцаараа тойрч сууж нтр. Ганцаараа тойрч сууна гэхээр болкум байшт. Нохой шиг цагираглаад хэвтчиймууу. Хэвтчдиймуу. Тэхдээ хааяа ганцаараа байх гоё л байдаг байх. Би нээх тэгэж үзээгүй. Гэртээ ганцаараа байхаар гэгэлзээд гараа явчаад байдгийн, эсгүүл нэг юм хийх ёстойм шиг, гараад ажил хөөцөлмөөр ч юм шиг санагдаад , худлаа үнэн ядаж лааз өшиглөө явжийдийн. Гэснэээссс миний энэ CAST NO SHADOW гэсэн блогны нэрний учрыг тайлбарлаж өгье. Их урт түүх л дэээ... би анх эхээс төрөөхөд гартаа нэг сампин атгацан төрсөн гэсэн гэээл худлаа яриаад байхгүй юуу. Ямар юмных нь урт удаан түүх, чи өөрөө урт удаан түүх. Энэ зүгээр миний дуртай дууны нэр. Утга нь ямар ч сүүдэргүй гэсэн үг юм шиг байгаан. ХҮн наранд ч юмуу гэрэлд зогсож байхад түүний сүүдэр байжийнаа гэдэг бол амьд байнаа гэсэн үг. Амьд байгаа дээрээ хүн өөрийнхөөрөө л амьдарч, хэлэхийг хүссэн, хийхийг хүссэн, үзэхийг хүссэн, мэдрэхийг хүссэн гээл хүсэж зорьсон юмнуудаа биелүүлж байх хэрэгтэй. Хүн хэзээ ч үхээ билээ. За аз нь таараад хөгшрөөд байгалийн жам ёсоор үхдийм байж. Үхэхээсээ өмнө амьдралаа эргээд харахад ямар нэг хорогдож, харамсахгүйгээр амьдарсан байвал л гэж. Ямар нэг хүний төлөөө ч юмууу, хэн нэгэнд таалагдах гэж, хэн нэгнээс айж эмээж, бусдад муу хэлүүлэхээс айн өөрөө өөрөөрөө байж чадахгүй дотроо шаналж, байнга сэтгэл дундуур амдрана гэдэг бол зүгээр л Cast no shadow-той адил зүйл. Би өөрийгөө тийм амьдралаар амьдарчаагаа гэж хэлэээгүй л дээ. Тэхдээ л хүн болгонд хамаатай л гэж боджийн.

Here's a thought for every man
Who tries to understand what is in his hands
He walks along the open road of love and life
Surviving if he can
Bound with all the weight of all the words he tried to say
Chained to all the places that he never wished to stay
Bound with all the weight of all the words he tried to say
As he faced the sun he cast no shadow



Comments (2)

sonin yuma. yagaad zaaval cast no shadow yum boloo hehe blogiin chin neriig haraad tsochrold orlooshde. chi tanidag hun yum shig bnaaa :)

yundaa zochdog bnaa?? tailbarltsan baihad chin.. ene yasan egduuutei gulugnii zurag ve ???? chinii avatar??